Дэлхийн улс орнууд жил бүрийн 10 дугаар сарын 31-нд "Halloween" буюу "Сүнсний баяр"-ыг тэмдэглэдэг. Манай улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жил уг баярыг бүх шатны сургуулийн хэмжээнд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо.

Тодруулбал, "Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 28 ны А/689 тоот тушаалаар дээрх баярыг тэмдэглэхгүй байх үүргийг бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад өгсөн. Энэ жил тус тушаалыг мөрдөж ажиллахыг БШУ-ны яамнаас санууллаа.


2019 оны сайдын тушаалыг хүргэж байна.


Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй болно.