Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах "Болор цом-37" яруу найргийн энэ жилийн наадам их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайн Багануур дүүрэгт болох гэж байна.

Ирэх сарын 5-нд зохион байгуулагдах уг тэмцээнд оролцох найрагчид энэ сарын 27-ны дотор удирдамжийн дагуу 2 шүлгээ МЗЭ-ийн хороонд хүргэж өгөх аж.

2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох ийнхүү өөрийн нутагтаа буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Багануур дүүргийн ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, МЗЭ ажиллаж буй.