Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа  өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулж 3442 нэгж талбарийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлэх болсон. Тус 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20,  22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366,   Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр  хорооны 13, Баянзүрх дүүргийн  2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17,  19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20,  21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13  дугаар хорооны 209,   Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны  334 нэгж талбар багтаж байна.