Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо "Баянмонгол" хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж буйтай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаана.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохын Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.