Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс Импекс ХХК-ийн Барс 1 худалдааны төвийн үйл ажиллагаанд МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Барс худалдааны төвийн хоолны газрын барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, хана таазны будаг шохой ховхорсон, таазнаас дусаал гоождог, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй нь илэрчээ.

Мөн хоолны газруудын технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, зориулалтын хөргөгч, хөлдөөгч хүрэлцээгүй, гурван дамжлагт угаалга стандартад нийцээгүй, хоол үйлдвэрлэлд батлагдсан жор технологийн карт мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Илэрсэн зөрчилд Зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.