Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дөнгөж шүүхийн шийдвэр гарч дуучин Б.Амархүүд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оносон билээ.

Өнөөдөр Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдөр хянан хэлэлцлээ. 

Хурлаар шүүгдэгч Б.Амархүүд урьд нь авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв. 

Магадлалын үндэслэл Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:

-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн

-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй 

-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй 

-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.

Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн болно. 

/Б.Амархүүг гэм буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй/