Азийн хөгжлийн банк болон Барилга хот байгуулалтын яам "Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк хоёр сая ам.долларын өртөг бүхий техникийн тусламж үзүүлэхээр боллоо. 

Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол улсад хүртээмжтэй, ногоон, өрсөлдөх чадвартай хот суурин газруудын тогтвортой хөгжлийг хангахыг зорьж ажиллах ажээ. 

Мөн хөтөлбөрийн үр дүнд богино дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын түвшний стратегийн зорилтууд, суурьшлын талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлого болон төлөвлөлтийн баримт бичгүүд, цогц төлөвлөгөөг 2017-2019 онд боловсруулж Засгийн газар, УИХ-аар батлуулах юм байна.