“Аз жаргал гэдэг нь хайгаад олчихдог бэлэн зүйл биш. Аз жаргал бол бидний өөрсдийн хийдэг үйлдлийн үр дагавар юм” хэмээн Далай лам хэлсэн байдаг. 


#1. Бусдын сөрөг энергид өртөхөөс зайлсхийдэг 

Ямар нэгэн шалтгаангүйгээр уурлах эсвэл уурлаж байгаа хүний дэргэд байх хэрэггүй. Хамгийн аз жаргалтай хүмүүс бусдын юу гэж боддогийг тоодоггүй. Тэр байтугай бүдүүлэг, ядаргаатай, хэцүү зан ааштай хүмүүстэй учирсандаа талархаж, хэзээ ч тэдэн шиг болж болохгүй юм шүү гэж боддог. Тэднийг харж өөрсдийн амьдралаа эсрэг урсгал руу залж өгдөг. Та ч бас тэгэх хэрэгтэй. 


#2. Бусадтай байгаа бүхнээ хуваалцдаг 

Бусдад юм өгнө гэдэг авч байгаа хүнээ бус өгч байгаа хүнээ илүү баярлуулдаг. Аз жаргалтай хүмүүс үүнийг сайн мэддэг тул үргэлж бусдад тусламж, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. Харин эсрэгээрээ аз жаргалгүй хүмүүс “энэ надад ямар ашигтай юм бэ” гэсэн ахархан бодолтой явдаг гэнэ. 


#3. Чухал харилцаандаа анхаарал хандуулдаг 

Ажил амьдралынхаа бүхий л асуудлыг хуваалцдаг тав болон түүнээс дээш нөхөдтэй хүмүүс бусадтай харьцуулахад 60% илүү аз жаргалтай байдаг нь судалгаагаар нотлогджээ. Найз нөхдийн тоо чухал биш. Та тухайн харилцаандаа хир их зүрх, сэтгэлээ зориулж байна гэдэг хамгийн их нөлөөтэй. Мөн судалгаанаас үзэхэд хамгийн бат бөх харилцаа ч цаг хугацааны эрхэнд сулардаг тул өөрт үнэ цэнэтэй хүмүүстэйгээ ойр дотны харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаарах хэрэгтэй шүү. 


#4. Бусдыг ч, өөрийгөө ч хайрладаг 

Хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай зүйл бол хэн нэгэнд хэтэрхий хайртай болсноосоо болж өөрийгөө алдах явдал. Та ч бас хайрлуулах, халамжлуулах эрхтэй хүн. Бусдыг хайрла, мэдээж хайраас илүү сайхан зүйл гэж үгүй. Гэхдээ өөрийгөө мартаж болохгүй. Өөрийгөө хайрлах нь хувиа хичээгч гэсэн үг биш гэдгийг аз жаргалтай хүмүүс сайн мэддэг. Өөртөө халамж тавь. Бусдад бүхнээ зориулсаар нэг мэдэхэд өөрийнхөө сүүдэр болсон явах вий. 


#5. Ур чадвар бол нэр хүндээс илүү чухал 

Нэр хүнд гэдэг бол бусад хүмүүс таныг хайрлах явдал. Гэхдээ нэг их биш, бас тийм ч удаан биш. Харин ур чадвар гэдэг бол таны чадвар. Энэ л хамгийн чухал. 


#6. “Үгүй” гэж хэлж чаддаг 

Хүн бүрийн санал болгосныг зөвшөөрнө гэдэг бол аз жаргалгүй амьдрал руу хөтлөх зам гэсэн үг. Та үргэлж л завгүй, минут ч амсхийлгүй гүйсээр байна уу. “За” гэж хэлдгээсээ болоод юм биш биз? Хүн бүрт үүрэг хариуцлага гэж бий. Гэхдээ баруун солгойгүй бүгдэд нь зөвшөөрсөн хариу өгөх хэрэгггүй. Энэ янзаар явбал та хэзээ ч тайван амьдрахгүй. Таны энэ занг ашиглах олон хүн байгаа. Шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. 


#7. Чин сэтгэлээсээ талархдаг 

Бусдад хэдий чинээ их талархана, төдий чинээ депресст өртөх, шалтгаангүйгээр сэтгэл зовних, ганцаардах, атаархах, сэтгэл мэдрэлийн өвчин тусах магадлал бага байдаг гэнэ. Өөрийгөө хэчнээн азтай хүн гэдгээ үргэлж санаж яв. Өдөр бүр. Байгаа бүхэндээ талархдаг хүн улам л баян, сэтгэл дүүрэн амьдарч, хүссэн бүхэн нь аяндаа бүтдэг. 


#8. Өөдрөг үзэлтэн 

Тодорхой нөхцөл бүрдэж байж аз жаргалтай болдог гэвэл худлаа. Харин тухайн нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчлөхөд л болдог. Ямар ч нөхцөлд орсон өөдрөг үзлээр хандах хүн эцэст нь хожно. Ийм хүний хувьд алдаа бүр нь сургамж болж, өсөж дэвших боломж олгож байдаг. Өөдрөг үзэлтэй хүмүүс хорвоо ертөнцийг хязгааргүй боломж дүүрэн газар гэж боддог аж. 


#9. Амжилт эсвэл бүтэлгүйтэлдээ хэтэрхий их ач холбогдол өгдөггүй 

Аз жаргалтай хүмүүс амжилтыг ч, азгүйтлийг ч арай өөрөөр хүлээж авдаг гэнэ. Амжилт оллоо гээд бардаж, толгойгоо эргүүлдэггүй. Тэдний адил даруу, тэвчээртэй, тууштай бай. Харин алдаа гаргалаа гээд сэтгэлээр унах хэрэгггүй. 


#10. Бараан өдрүүд тохиох үед хэрэгжүүлэх Б төлөвлөгөөтэй 

Аз жаргалтай амьдрал бол амархан амьдрал биш. Хүн бүрийн амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Харин хэн асуудлыг даван туулж цааш илүү сайхан амьдарч чадах вэ? Саад бэрхшээлийг өөрийнхөө талд ашиглаж чадсан хүн. Тохиосон зовлонг хэрхэн туулж байгаагаас хамаарч таны зан ааш өөрчлөгдөж байдаг. Аливаад өргөн өнцгөөр хандах хэрэгтэй. Сургамж авч, цааш алх. 


#11. Татгалзсан хариу сонсох, ажил бүтэхгүй байх нь дараа нь тохиож болзошгүй муу зүйлээс хамгаалдаг гэдгийг мэддэг 

Татгалзсан хариу сонсоно гэдэг таны муугийнх биш. Харин ч таны санал болгож буй зүйлийг цаад тал чинь олж харж чадаагүй гэсэн үг. Танд өөрийгөө илүү сайн болгох хугацаа байна. Мөрөөдөлдөө хүрэх ахин нэг алхмыг хийх, ажилдаа гарших, дуртай ажлаа олох гэх мэт. Аз жаргалтай хүмүүс үүнийг мэддэг тул татгалзсан хариуг доромжлол гэж үздэггүй. Тэр залуу тань руу эргэж залгаагүй юу? Таныг тушаал дэвшүүлээгүй юу? Банк танд зээл олгохоос татгалзсан уу? Тэгвэл тэгэх л ёстой байж. Ирээдүйд үүнээс илүү сайхан зүйл таныг хүлээж байгаа гэдэгт итгэ. 


#12. Өнөөдрөөрөө амьдардаг 

Өнгөрсөн чинь таны ирээдүйг тодорхойлох ёсгүй. Өнгөрсөнд болсон бүхнийг ирээдүйд танд туслах сургамж мэтээр хүлээж ав. Гэмшил, дурсамж, уур уцаараа хая. Зүгээр л өнөөдрөөрөө амьдарч, урагш алх. Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм ч учраас амьдрал маш сонирхолтой. 


#13. Цаг хугацаагаа зөв зарцуулдаг 

Хөнгөвчлөх тасгийн сувилагчаас “Үхлээ хүлээж буй хүмүүс юунд хамгийн их харамсдаг вэ” гэж асуухад “Мөрөөдлөөсөө татгалзсандаа хамгийн их харамсдаг” гэж хариулжээ. Амьдрал нь хэзээ мөдгүй төгсөх гэж буйг мэдэрсэн хүмүүс өнгөрсөн амьдралаа эргэн харж, хэчнээн их зүйл хийж болох байсан, мөрөөдөл нь ямар ойрхон байсныг ухаардаг гэнэ. Ганц нэгхэн зүйлийг өөрчлөхөд л мөрөөдөл нь биелэлээ олох байж. Эрүүл байгаа цагт бид эрх чөлөөтэй байдаг гэдгийг тун цөөн хүн мэднэ. 


#14. Өөрсдөд нь чухал зүйлд бүхнээ зориулдаг 

Та ямар нэгэн зүйлд сонирхолтой бол зав гармагц түүгээрээ оролдохыг бодно. Харин чин сэтгэлээсээ ямар нэгэн зүйлд дурласан бол түүндээ байгаа бүхнээ зориулна. Үүнээс л жинхэнэ үр дүн гардаг. 


#15. Ямар нэгэн үйлд гаршихын тулд саад бэрхшээлийг тэвчдэг 

Аз жаргалтай хүмүүс шинэ зүйл сурах, чаддаг мэддэг зүйлдээ илүү сайн болохыг хичээдэг. Учир нь эргэж туулсан замаа хараад жинхэнэ аз жаргал, сэтгэл ханамж мэдэрдэг аж. 


#16. Эрүүл мэнддээ анхаардаг 

Биеийн дасгал, хөдөлгөөн хийхгүй аваас энэ нь оюун ухаан, сэтгэн бодох чадварт нөлөөлж, анхаарал төвлөрөл мууддаг. Саяхан хийсэн судалгааны дүнгээс үзэхэд тогтмол дасгал, хөдөлгөөн хийх нь депресст орсон хүмүүст антидепрессант уухаас хамаагүй илүү сайн нөлөөтэй байжээ. Зургаан сарын турш идэвхтэй хөдөлгөөн хийсний дараа депрессээс ангижирсан аж. 


#17. Цаг заваа шинэ туршлага олж авах, шинэ зүйл үзэж харахад зориулдаг 

Аз жаргалтай хүмүүс мөнгөө материаллаг эд зүйлсэд үрэх тун дургүй. Учир нь туршлага хүнд хэзээ ч илүүддэггүй. Мөн шинэ мэдрэмж авахын тулд ихэвчлэн гэрээсээ гарч, олон хүнтэй харьцах шаардлага гардаг тул танилын хүрээгээ тэлж, өөрийгөө сорих сайхан боломж олддог. 


#18. Амьдралын жижиг баяр баяслыг үнэлж чаддаг 

Аз жаргал “юу?” биш “яаж?” гэсэн асуултад хариулагдана. Аз жаргал бол хүрэх цэг биш, амьдралд хандах хандлага юм. Амьдралын хором мөч бүхнээс аз жаргалыг хайж, мэдрэхийг хичээхгүй л бол хэзээ ч түүнд хүрч чадахгүй. Амьдралын хамгийн энгийн зүйлс хамгийн тааламжтай сайхан байдаг. Тухайн мөчийг үнэлж, таашаал авах л хэрэгтэй. 


#19. Амьдрал богинохон гэдгийг ойлгодог 

Аливаа зүйлд өөрийн цаг хугацаа, орон зай гэж байдаг. Харилцаа, ажил төрөл, амьдралын туршлага бол нэгэн бүхэл юмны жижигхэн хэсгүүд. Цаг хугацааны эрхээр бид илүү ухаалаг болж юуг үнэлэх, юуг орхих хэрэгтэйг ойлгоно. 


#20. Хүссэн амьдралаараа амьдардаг 

“Би зоригтой байсан бол хүмүүсийн хүсэж байгаагаар биш өөрийнхөөрөө ингэж амьдрах байсан” гэсэн үгийг бид олонтаа сонсож байсан. Бусдын бодол, хүсэл танд огт хамаагүй. Таны өөрийн чинь итгэл, найдвар, мөрөөдөл, зорилго л хамгийн чухал. Зүрхнийхээ дуудлагаар л амьдар. Таныг юу ч болж байсан дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Жинхэнэ найз нөхөдтэй бол. Сэтгэлээ илэрхийл. Та л өөрөө өөрийгөө аз жаргалтай болгож чадна.