Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, БХБЯ, БХЯ, БСШУСЯ, ЗТЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, УУХҮЯ зэрэг нийт 12 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэв.

Тус хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нарт дараах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал,

- Нэгдүгээр сард багтаан өөрсдийн яамны эрхлэх асуудлын хүрээнд тодорхой байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт, дүгнэлт хийн Төрийн албаны зөвлөлд ирүүлэх. 

- Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагын 22.1.3-т Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх хэмээн заасан байдаг. Уг хуулийн заалтыг мөрдүүлж өөрсдийн яам, харьяа агентлаг, байгууллагуудад шүүхээр ял шийтгүүлж байсан төрийн албан хаагч байгаа тохиолдолд ажлаас халах арга хэмжээг авах.

- Төрийн албанд хуульд зааснаас удаан хугацаагаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа албан хаагчдыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авахыг 12 яамны ТЗУГ-ын дарга нарт үүрэг болгов.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл