"Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийсэн билээ. Уг кинонд тоглосон уран бүтээлчийн нэг СТА А.Цэгмэд тус киноны талаар ийнхүү бичжээ.

"Эхиймаа" хэмээх  нээлтээс хойш бодон бодон бичлээ. Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж...Миний ажилласан санхүүгийн хилс хэргээр орсон Насанжаргал эмгэн өөрөө хууль судалж хэргээ задлаад бие нь муудаж маргааш суллагдаж гарахын өмнө нас бардаг. Харанхуй газар цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд дууссан. Киноны нээлтээ сэтгэл түгшин хөдлөн үзээд маш сэтгэл дундуур гарснаа нууж чадахгүй нь ээ. Өршөө!!! Уг нь гол дүр шахуу юм байлаа, сцений тооны хувьд гэтэл ороод л гардаг дүрүүдээс ч доорд дүрс нь пострын зурганд алга болон арчигджээ. Хэрэв кинонд 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан уруу уран бүтээлчдийн хүч цаг сэтгэл шингэсэн агшин нус нулимс баярыг булшилсан юм бэ ??? Үүнд хэнийн юуны хандлага шийдэл ордог юм. Үр ашиггүй энэ мэт зардал цаг зав үрсэнд хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч ,бас олон олон кинонд давтагдаж киноны чанарт нөлөөлж байсныг буурал би ахмадын хувьд дуугарах цаг нь болжээ гэж үзээд үүнийг үзгэлэв.

Эхиймаа уран сайханы кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна.

Хойшид залуус минь амьдралын буруу дадал замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү,энэ надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин Алдармаа хэлэхдээ "ЭНЭ БОЛ НАДАД ТУСАЛСАН БОДИТ ЭМГЭНИЙ ДҮР ЮМ ШҮҮ" гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж ажилласан тул би дүрдээ хайртай байж хайраар хандсан бөлгөө. 

Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ. Ер нь кинонд хоёрын хооронд дур зоргоороо хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй мөнгөтэй нөхөд од болж олны танил болох донд хөтлөгдөж киноны чиг хандлага утганд нөлөөлж, уран бүтээлийн чанарыг сулруулдаг. Жудаггүй түрэмгий санаатай, санамсаргүй үйлдлүүдээ болих хэрэгтэй шүү. Залуусаа