АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад,

"АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн худал мэдээлэл амралтын өдрөөр таржээ. Авлигын гэмт хэрэг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг сэлгэн ажиллуулж байгаа. Аливаа байгууллагын удирдлагаас ажилтнуудаа томилж, сэлгэж ажиллуулах нь түүний хуульд заасан бүрэн эрх хэмжээний асуудал юм. Энэ бол эмзэглээд байх зүйл биш" гэлээ.