УИХ-ын даргаар дахин сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь итгэл хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд онцлов.

Түүнчлэн парламент дахь сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.