Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 10-15 градус дулаан, нутгийн хойд хэсгээр өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч өдөртөө 1-3 градус дулаан байна.