ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. “Disney” компанийн “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбарын дууг Америкийн нэрт дуучин Бейонсе дуулжээ.
“Spirit” хэмээх нэртэй дуу мягмар гарагт олны хүртээл болсон бөгөөд кинон дээр “Нала”-гийн чухал хэсэг гарах үед эгшиглэх ажээ. “Араатны хаан арслан” кино долдугаар сарын 18-нд кино театруудад нээлтээ хийнэ.
Үүний зэрэгцээ “Араатны хаан арслан: Бэлэг” хэмээх цомгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомгийн цахим хувилбар долдугаар сарын 11-нд, биет хувилбар долдугаар сарын 19-нд худалдаанд гарах ажээ.
Ташрамд дурдахад, "Симба"-гийн дүрд жүжигчин Дональд Гловер, “Нала”-гийн дүрд Бейонсе, "Муфаса"-гийн дүрд жүжигчин Жеймс Эрл Жонс нар тус тус дуу оруулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг