Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 8-9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 07 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас:  Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө  түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна. 


2020 оны 7 дугаар сарын 09-нөөс 7 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-12-нд Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. 

Салхи  9,10-нд говийн бүс нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.