Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.  


2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн цаг агаарын мэдээ:  

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ.12-14 градус хүйтэн байна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.  

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.   

2020 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

Энэ сарын 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 22-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна