Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.


2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Өдөртөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийнөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.      

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 0-2 градус дулаан байна.


2021 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.