ХЕЛЬСИНКИ/РИА Новости/.  Финландын шуудангийн ажилтнуудын эв нэгдлийн ажил хаялтын улмаас “Finnair” агаарын тээврийн компани даваа гарагт 250 нислэгээ цуцлахад хүрчээ.

Шуудангийн ажилтнуудын ажил хаялт Финландад энэ сарын 11-нээс хойш үргэлжилж байгаа юм. Шуудангийн ажилтнууд, ажил олгогч нар нэг бус удаа яриа хэлэлцээ хийсэн хэдий ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. 

Энэ нөхцөл байдлыг Финландын орон нутгийн удирдлага болон өмчийн удирдлагын сайд Сирпа Паатеро хариуцан ажиллаж байгаа аж. Шуудангийн ажилтнуудыг нэг шуудангийн байгууллагын хуулийн этгээдээс нөгөө рүү шилжүүлэх болон өөр үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлэхтэй холбоотой асуудал нь маргаан үүсэх гол шалтгаан болжээ. 

Даваа гарагт “Finnair” агаарын тээврийн компани нийт 377 нислэг үйлдэх ёстой байсан хэдий ч одоогоор 120 нислэгийг л хийх боломжтой байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг