Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар халаалт залгах бэлтгэх ажил 100 хувь хангагдан дулаан өгөх ажил эхэлсэн болохыг "Улаанбаатар цахилгаан түгэх сүлжээ"- ТӨХК-ийн шуурхай удирдлагын албанаас мэдээллээ. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Таван шар орчмын шугамыг бүрэн шинэчлэн сольсон байна. Мөн эвдрэл гэмтэл их гардаг 8д, E магистрал шугамыг сольжээ. Нийт 500 орчим барилгыг дулааны шугамтай холбосон бөгөөд өнөөдрийн дотор бүх айл өрхүүдэд халаалт өгч дулааны эрчим хүчээр хангах аж. 

Мөн алслагдсан 50 орчим уурын зуухыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбожээ. Ирэх сарын нэгнээс өмнө үлдсэн бүх барилга байгууламжийг дулаанд холбож, нэгдсэн тохируулга хийх ажлыг хийж дуусгах юм байна