ХАНОЙ. /Reuters/. Өнгөрсөн 10 дугаар сард Их Британийн Эссекс гүнлэгт явж байсан хөргөгчтэй ачааны тэрэгнээс 39 хүний цогцос олдсон хэрэгтэй холбогдуулан дахин 8 хүнийг баривчилсан талаар Вьетнамын Цагдаагийн газар мэдээлжээ. Ингэснээр Вьетнамд баривчлагдсан хүний тоо 10 хүрсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт Их Британийн холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, 39 цогцсын бүгдийг Вьетнамын иргэд хэмээн үзсэн аж. Өмнө нь тэднийг Хятадын иргэд хэмээн таамаглаж байсан юм. Амиа алдсан хүмүүсийг Вьетнамын Нге Ан, Ха Тинь мужаас гаралтай хэмээн үзэж байгаа бөгөөд тэдний дунд хамаатан байж магадгүй хэмээн 30 орчим гэр бүл орон нутгийн цагдаа нартай холбоо тогтоожээ. 

Цогцсууд олдсон чингэлгийг Бельгиэс усан замаар Британийн боомт руу тээвэрлэж, дээрх ачааны тэрэгт ачсан байжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг