Ачааны автомашины шоу монголд анх удаагаа энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох гэж байна. “Монгол трак фистиваль”-ын талаар  “Сүлд трак” ХХК-ны менежер Э.Азхүүгээс тодруулахад "Шоунд  хүнд даацын буюу 7,5 тонноос дээш даацын автомашинууд оролцоно. Монголд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Шоу арга хэмжээний үеэр тоноглогдсон автомашины үзэсгэлэн дуудлага худалдаа, автомашины парад жагсаал гээд сонирхолтой үзүүлбэрүүд болно" гэсэн юм.  Том оврын 30 гаруй бүрэн тоноглогдсон автомашин 4-р цахилгаан станцаас хөдөлж, гурвалжингийн гүүрээр уруудаад 22 товчоо хүрэх юм. Шоу Баянзүрхийн товчооны хажууханд шинэ авто худалдааны цогцолборт 12.30 цагаас болно. Харин  автомашинуудын цуваа 11.30 цагаас эхэлнэ.