Олимпын алтан медаль гэдэг тамирчдын хувьд спортын замналынх нь оргил билээ. Гэхдээ энэхүү медаль бусад медалийн адил бүхэлдээ алтан цутгамал биш юм.
Нэгэн твиттер хэрэглэгч сониуч зандаа хөтлөгдөөд олимпын нэг алтан медаль хэдэн төгрөгийн үнэ хүрдгийг гүүглээр хайжээ. Гэвч тэр хайлтынхаа үр дүнг хараад цочирдсон байна. Учир нь олимпын нэг алтан медаль 820 ам.долларын үнэтэй аж.
an olympic gold medal wouldn’t even cover my rent pic.twitter.com/niiLzbhdED
— James (@CaucasianJames) July 28, 2021
Үүнийг харсан жиргээч маань олимпын алтан медаль миний байрны түрээсийг ч барж дөнгөхгүй юм байна хэмээжээ.
Түүний жиргээнд хариулах хүмүүсийн дунд “7 алтан медаль байж байж би Мини Купер машиныхаа гэмтлийг засуулах юм байна” гэж хэлэх хүн ч байжээ.
Тэгвэл олимпын нэг медаль хэдэн доллароор үнэлэгдэж байна вэ? Алтны жин: 6гр Мөнгөний жин: 550гр Алтны үнэ: 1830$ буюу 5,236,243 төгрөг Мөнгөний үнэ: 26$ буюу 74,412 төгрөг Медальд орсон нийт алтны үнэ: 353$ буюу 1,010,296 төгрөг Медальд орсон нийт мөнгөний үнэ: 466$ буюу 1,333,706 төгрөг Нийт үнэ: 820$ буюу 2,346,884 төгрөг
Гэвч медалийг зарахад шууд л үнээр нь худалдчихгүй бөгөөд сонирхсон хүндээ хэдэн арван мянган долларын ч үнэ хүрч болохыг Миррор сонины газраас дуулгажээ. Учир нь тамирчид өөрсдийн медалийг худалдах нь тун ховор юм.
Эх сурвалж: UNILAD