Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 7 дугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.  Үүнд: 

  1. 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  2. 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  3. 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  4. 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  5. 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-гаад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна.


Эх сурвалж: Улсын онцгой комиссын шуурхай штаб