Сар шинийн баяр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна.

Нийслэлд 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас явуулж байгаа шалгалт хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байгаа юм байна.