“Корпорейт конвеншн центр эвент холл"-д “Экспорт Монголия 2018” бизнес форум болж байна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар "Англо Фрейт" ХХК, “Development initative NGO”, “Orloo info” ажилласан юм.

Энэ үеэр  гол зохион байгуулагч “Англо Фрейт” компани  АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын хүргэлт ложистикийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгааг дээрх компанийн Ерөнхий захирал Д.Оюунбилэг танилцуулсан юм. Түүний хэлснээр өнөөдөр манай экспортлогч компаниуд олон улсын онлайн худалдааны "Amazon", "Ebey" сайтуудад бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах боломжтой бий гэнэ. Саяхан гэхэд эднийх цагаан сарын өмнө АНУ дахь монголчуудын захиалгаар 4 тонн хэвийн боов хүргээд байгаа аж. 

Форумд “ТЕСО” корпораци,  “Хаадын гэр”, “Лидер Кашмер” зэрэг компанийн төлөөлөл үг хэлж экспортод гарч байгаа туршлагаасаа хуваалцлаа.