Саяхан би нэг хөл бөмбөгийн дасгалжуулагчийн тухай сонслоо. Багаараа амжилтын шатаар тогтвортой өгсөхөд нөр их хөдөлмөрөөс гадна ямар амжилтын нууц байгаа талаар асуухад тэр “Миний баг хожигдол хүлээх бүрт би тоглогчиддоо хожигдлоо даван туулахад нь зориулж 48 цагийн хугацаа өгдөг. Тэр хугацаанд тэд дуртай зүйлээ хийх боломжтой. Зугаацах, шөнийн цэнгээний газраар хэсэх эсвэл дэрээ нэвтэртэл уйлах. Тэд тэр хожигдлыг даван туулж бүр мөсөн мартах хэрэгтэй. 48 цагийн дараа тэд эргэн ирж ямар ч сэтгэлийн дарамтгүйгээр тоглох ёстой байдаг. Баг хожсон тохиолдолд ч мөн адил зарчмаар ажилладаг. Тэд 48 цагийн хугацаанд амжилтаа тэмдэглэж, баяр баясгаланг мэдэрч болно. Гэхдээ хоёр хоногийн дараа эргэн ирж хожлоо мартан сайтар төвлөрч тоглох шаардлагатай” гэж хариулжээ.

Энэ бол маш зөв зарчим. Бидний сэтгэл хөдлөл бол яг л хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүн шиг. Хэрэв тэдгээрийг цаг хугацаанд нь даван туулахгүй (“идэхгүй”) бол муудаж бидний амьдралыг хордуулж эхэлдэг. Маш чухал тулаандаа хоцорсон шилдэг тамирчныг төсөөл дөө. Хожигдлын дараа тэр “хүчтэй байхыг хичээж” бусдад “Бүх зүйл зүгээрээ!” гэж тэр хэлнэ. Гэхдээ яг үнэн хэрэгтээ тэр өөрийгөө өдрөөс өдөрт дотроосоо үгүй хийж байгаа хэрэг. Тэгэж байснаас хэдэн хоног эсвэл хэдэн долоо хоног өөрийнхөө ялагдлыг даван туулж бүх сэтгэл хөдлөлөө ил гаргасан нь дээр болов уу.

Өөр дээрээ туршсан

Саяхан нэг амралтын өдөр 48 цаг шаналах шалтаг гарав. Энэ бүхэн хэцүү байсан уу гэж үү. Зүгээр л гайхамшигтай байсан. Хамгийн гол нь танд хэцүү байгаа гэдгийг та ухааран өөрийн шаналалыг хүлээн ав. Ингэхдээ та огтхон ч буруутай мэт мэдрэмжийг авахгүй.

Би маш их шоколад, өтгөрүүлсэн сүүтэй гамбир идсэн, гарч байсан бүх тэнэг киног үзсэн, ирсэн утасны дуудлагад хариулахгүй, захиа бичихгүй байх эрхийг өөртөө олгов. Заримдаа би зүгээр л цонхоор ширтсэн, дараа  нь гэрээсээ гараад гадаа нисч буй гялгар уутыг ажиглан суусан. Энэ цагийг илүү үр бүтээлтэй ажилд зориулах боломжтой гэдэг талаар бодолгүйгээр. Заримдаа надад хөгжилтэй санагдах үед би өөртөө “Үгүй шүү тэнэгхэн минь, энэ бол шаналах 48 цаг шүү дээ. Аз жаргалтай мөчүүд нэг дэх өдрөөс эхэлнэ. Харин одоохондоо гуних хэрэгтэй” гэж хэлж байв. Та итгэхгүй байх гэхдээ энэ 48 цагийн хугацаанд би шаналахаас бүүр маш их залхсан. Тэгээд шинэ өдрийг би яг л “сум” шиг нисч, сэтгэл өөдрөгөөр эхлүүлсэн.

Яах вэ? Өөртөө баярлах боломжийг олго. Гуниглах боломжийг ч мөн адил. Өөрийгөө байгаагаар нь л хүлээж ав.