Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат 39 настай 5 настай хүүхдийн хамт “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.

Эдгээр иргэд Хёрхон голд живсэн байж болзошгүй гэсэн дуудлагыг 6 дугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлагаар Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 6 дугаар 24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олсон аж.

Хёрхон голын эрэг дагуу явганаар самналт хийж, 5 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар ОБЕГ мэдээллээ.