Ямар ч хувцаслалт дээр донжийг нь олсон жижиг гоёл чимэглэл нэмэхэд дэгжин, бусдаар ялгарч харагддаг. Тиймээс бид энэ удаа ирэх улиралд таны онцгой имижд туслах трэнд жижиг хэрэгслүүдийг хүргэж байна. 


Толгойн алчуур

Толгойн ороолт нь таны үсийг хамгаалж, хувцаслалтыг тань хэтрүүлэггүйгээр төгс болгоно. Та алчуураа эрүүнийхээ доор сул зангидаж эсвэл толгойныхоо ар тал руу унжуулж болно. Мөн хүзүүндээ ороож, цүнхэндээ зүүх ч боломжтой.

 


Тод хөх өнгийн оруулга

Нэг өнгийн хувцсандаа хөх өнгийн оруулга нэмж, гоёлын хувцасаа шинэчилж болох нь ээ. Энэхүү чиг хандлага нь ирэх улирлын турш хязгааргүй сонголттой байх төдийгүй танд гоо үзэсгэлэн нэмнэ.

 


Цүнхэн дээрх нэмэлт  

Ирэх улиралд бидний харах нэг онцлог дүр төрх бол нэмэлт урт цацагтай арьсан болон том нэхээстэй сүлжмэл цүнхнүүд байх нь. 

 


 Маск  /амны хаалт/

Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж маск зүүх шаардлагатай ч бас загварлаг харагдмаар байна уу. Тэгвэл торгомсог хар өнгийн маскыг санал болгоё. Энэ нь бүх төрлийн хувцаслалттай төгс зохицох болно. Түүнээс гадна дизайнерууд маскны загварт шүүлтүүр, гинж, цэцгэн зангилаа зэргийг нэмжээ.

 


Наран шарлагын өнгө 

Дангаараа эсвэл давхарласан олон өнгийн сүлжсэн бугуйвч эсвэл далайн одтой ээмэг зүүлт танд далайн эргийн өвөрмөц мэдрэмжийг санагдуулна. 2021 онд амрах найдварыг эндээс харж болно.


Сувдны хүч

Сувд зөвхөн эмээ нарт зориулагдахаа больжээ. Загвар зохион бүтээгчид эдгээр чулууг хавтгай болон холимог дүрс хэлбэрээр загварчилсан байна. Унждаг ээмгээс эхлээд давхар зүүлт зэргээр танд зориулагдсан хэв маяг олон байх нь ээ.

   


Металл  чимэглэл 

Гөлгөр алтан цагиргууд биш хүнд барзгар гоёл худалдаж аваарай. Энэ улиралд дизайнерууд хавтгай алт, мөнгөн эдлэлийг хатуу "буталсан" хэв маягаар сольсон.


Цүнхэн хэлбэртэй зүүлт 

Хүзүүндээ зүүсэн гоёмсог, сэтгэл хөдлөм жижиг цүнх хэдэн улирлын турш трэнд болж байна. Магадгүй Apple компани эдгээр пинт хэмжээтэй түрийвчнүүдэд багтах iPhone бүтээж ч болох юм.