Мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 237 сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 160 мянга орчим хүүхэд Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ирэх оноос Үдийн цай хөтөлбөр Үдийн хоол болох учраас ийнхүү шалгалт хийжээ.

Шалгалтаар эдгээр зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 59 нь, төрийн бус өмчийн 90 сургуулийн 62 нь зориулалтын бус цайны газартай бол 12 сургууль огт цайны газаргүй байжээ.

Тухайлбал, 

  • Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135,  Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билэг, Алтан босго
  • Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50
  • Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124
  • Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102, 53, 79, 85
  • Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номундалай, Оюуны нахиа, 
  • Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби зэрэг сургууль ЗОРИУЛАЛТЫН БУС ЦАЙНЫ ГАЗАРТАЙ БАЙНА. 

Цайны газаргүй сургуулиудад 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Кингс Кидс, Ертөнц, Номын гялбаа, 10, 59, Оюут зэрэг багтсан гэж МХЕГ-аас мэдээллээ.