Хилэнцийн ордныхон “нууцлаг”, “тачаангуй” бол загасныхан “бүтээлч”, “тусархаг” байдаг. Гэхдээ үүнээс цааш та юу мэдэх вэ? Арай мэдэхгүй нууц баримт байгаа юм биш биз?... Мэдээж бий. Тэгвэл эдгээр хачин, сонирхолтой баримтыг энэхүү нийтлэлээс уншаарай.

Одод танд ажил мэргэжлээ сонгох, хайр дурлалд зөв хүнээ олох, өдөр тутамдаа оновчтой сонголт хийх зэргээр багахан ч гэсэн нөлөөлдөг. Тиймээс чамайг “чи” болгодог энэхүү нууцлаг нөлөөллийн талаар илүү ихийг мэдэцгээе.


Хумх (01.20-02.18)

Хэрэв та хумхын ордонд төрсөн бол бие даасан байдлаараа бусдад танигдсан гэдэгт итгэлтэй байна. Сонирхолтой нь, энэ ордонд төрсөн хүмүүсийн хөл, гар ихэнхдээ хүйтэн байдаг гэнэ. Үүнийг Фэнг Шуй судлаач Донна Стеллхорн тайлбарлахдаа “Хумхын ордныхны амьдралыг илүү урт удаан, аз жаргалтай байлгах гэсэн хүслээс нь болдог” гэжээ.


Загас (02.19-03.20)

Загасныхан ихэвчлэн урлагт дуртай эсвэл тэр салбарт ажилладаг хүмүүс байдаг аж. Хэрэв та энэ ордонд төрсөн бол таны азын тоо “7” юм. Мөн тэд цаанаасаа л долоогийн тоотой ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Тухайлбал яг 7:07 минутад цагруугаа харах гэх мэт.


Хонь (03.21-04.19)

Өөртөө итгэх итгэл, эр зоригоороо танигдсан орд бол яалт ч үгүй хониныхон. Тэд байгалиас заяасан аугаа удирдагчид юм. Үүний үр дүнд тэдний олонх нь духан дээрээ ижил төстэй сорвитой байдаг. Фэнг Шуй судлаач Донна Стеллхорны хэлснээр “Хонины ордныхон үргэлж шинийг эрэлхийлж, урагшлах эрмэлзэлтэй байдаг тул тэдний толгой эсвэл нүүр хэсэгт ижил сорви байдаг” гэжээ. Магадгүй та өөр нэгэн Харри Поттер ч байж магадгүй юм билүү?...


Үхэр (04.20-05.20)

Хэрэв та Үхрийн орд бол та тун ажил хэрэгч, хариуцлагатай хүн байх магадлалтай. Энэ ордны хүмүүс банк санхүү, мөнгөтэй холбоотой ажил эрхэлхэд хамгийн тохиромжтой. Ухаалаг хандаж чадвал жилд 100 мянгаас ч их долларын орлого олох боломжтой гэнэ.


Ихэр (05.21-06.21)

Хэрэв та ихэрийн орд бол аливааг хурдан сурах, дасан зохицох, санал бодлоо солилцох зэрэг чадвараа аль хэдийн мэдсэн байх. Тиймдээ ч ихэрийн ордонд төрсөн хүмүүс хамгийн олон Нобелийн шагналыг хүртсэн байдаг. Одоо яах вэ гэж үү? Алив ээ урагшаа!


Мэлхий (06.22-07.22)

Мэлхийн ордныхон оюун санааны хувьд үнэнч, туууштай, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс байдаг. Мөн тэдэнд ижил биеийн онцлог бий. Мэлхийн ордыг сар захирдаг тул энэ ордны хүмүүс нийтлэг сар шиг дугуй царайтай байдаг гэжээ.


Арслан (07.23-08.22)

Энэ ордныхон супер бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ та үүнийгээ карьертаа давуу тал болгон ашиглаж байсан уу? Хэрэв үгүй бол үүнийг туршаад үзээрэй. Арслангийн ордныхон ямар нэгэн үзэсгэлэн гаргах, маркетинг хийхдээ шилдгүүд байх болно. Магадгүй энэ таны нэмэлт орлого олох арга байж болох юм.


Охин (08.23-09.22)

Охины ордныхон, та бол туйлын ажилсаг, дүн шинжилгээ хийдэг, практик чадвартай хүн юм. 

Энэ ордныхон үргэлж сургуульдаа ямар нэгэн чиглэлээр тэргүүлэгч байдаг. Мөн аливааг хичээнгүйлэн сурдаг тул амжилтад хүрэх магадлал нь тун өндөр байдаг.


Жинлүүр (09.23-10.22)

Жинлүүрийн хувьд тун шударга, нийтэч хүмүүс байдаг.  Сонирхолтой нь, жинлүүр гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг юм. Тиймээс жинлүүрүүд дунд хацрын хонхорхойтой хүмүүс тун чиг олон байдаг гэнэ.


Хилэнц (10.23-11.22)

Хилэнц бол бүх орд дундаас хамгийн их хүсэл тэмүүлэлтэй орд юм. Амьдралынхаа бүхий л хэсэгт энэ мэдрэмжээ алдалгүй явж чаддаг цор ганц орд. Энэ ордны хүмүүст нийтлэг биеэн дээр нь гурвалжин хэлбэр бүхий тэмдэг,  сорви гэмээр зүйл байдаг гэнэ.


Нум (11.22.12.21)

Нумын ордныхноос илүү хэн ч тийм өгөөмөр, идеалист байж чадахгүй болов уу. Энэ ордны хүмүүс нийтлэг урт нүүртэй, зууван царайтай хүмүүс байдаг.


Матар (12.22-01.19)

Хэрэв та матрын орд бол үнэхээр азтай юм. Та зөвхөн хариуцлагатай, сахилга баттайгаас гадна урт удаан хугацаанд залуу харагдах магадлалтай гэнэ. Учир нь матрын орд хөгшрөлтийг удирддаг тул тэд ийнхүү наснаасаа залуу харагддаг байна.

.

Эх сурвалж: bustle.com