Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар орон сууцны 1616 байр, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгж халаалтаа авсан байна. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 8е магистралийн засварын ажил удаашралтай байгаагаас хоёр УДДТөвийн харьяа 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгжид халуун ус, халаалт тавигдаагүй, мөн 9, 12 дугаар сургууль, 34, 41, 55, 79, 84, 90, 91, 92, 148 дугаар цэцэрлэг нийт 11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байна.