УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж, өчигдөр мэдээлэл хийв.

Тус байнгын хороо "Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагу “Эрдэнэс-Таван толгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд буюу иргэдэд ногдол ашиг олгох асуудлаар ажилласан.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлаар 25000 гаруй иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. Улмаар гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо" хэмээн мэдээллээ.