Сүхбаатар дүүргийн 11,12 дугаар 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км автозамын барилгын ажлын талаар ташаа мэдээлэл иргэдэд хүрч байгаа тул энэхүү залруулгыг хийж байна.

Тус 1,6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаабаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01-ны өдөр зам барилгын ажлыг эхлүүлж 2019 оны 10-р сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн. Гэвч хөдөлгөөний эрчим ихтэй тус замыг хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэхээс өмнө иргэдээ ая тухтай зорчуулахын тулд шахуу төлөвлөж, ажиллах хүч, техникийг нэмэгдүүлж хөдөлгөөнийг 2019 оны 08-р сарын 27- ны өдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.

Тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа ба гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл цацагдаж байгаа тул иргэд олон нийтийг үүнд автахгүй байхыг хүсье.