Нэг л зөв хариулт бий!

Энэхүү тестийн үр дүнг хоёр ангилалд хуваадаг. Зураг дээр хоёр эмэгтэй өөд өөдөөсөө харан сууж байна. Тэдний хажууд хүүхэд газарт суун тоглож байна.

Асуулт: "Хоёр эмэгтэйн аль нь хүүхдийн төрсөн эх вэ?"


Зөв хариулт:  Нэг байх бөгөөд таны сонгосон сонголт таны талаар маш олон зүйлийг ярьж өгөх болно.


1. Зүүн талын эмэгтэйг сонгосон бол.

Энэ хариултыг ойролцоогоор тестэд оролцож буй хүмүүсийн 70% нь сонгодог. Гэвч энэ хариулт буруу юм. Та зургийг сайн хараагүй учир, сэтгэл санаа тавгүй байсан учир энэ хариултыг сонгосон хэмээн ярих хэрэггүй.

Та энэ хариултыг зүгээр нэг сонгоогүй. 

Та маш бүтээлч хүн. Энэ чанар нь таны амьдралын турш, бага байхаас илэрдэг. Та төсөөлөх чадвар сайтай бөгөөд та хэдхэн секундын дотор өөрийн толгойдоо юуг ч зурж, төсөөлж чадна. Энэ чанарын тусламжтайгаар таны төсөөлөх чадвар сайтай, хошин шогийн мэдрэмжтэй гэж дүгнэдэг. Мөн та эелдэг, уян зөөлөн хүн. Тиймээс таны зөвөлгөөг сонсож, туслалцаа дэмжлэгийг тань өндрөөр үнэлдэг. Та шаргуу, хичээнгүй ажилчин бөгөөд амьдралдаа маш их зүйлийг бүтээж, амжилтанд хүрсэн. Таны бас нэг гол зорилгуудын нэг бол гэр бүл юм. Хэрэв та гэр бүлгүй бол тун удахгүй гэр бүлтэй болох болно.


2. Баруун талын эмэгтэйг сонгосон бол.

Хүүхэд тоглоом тоглож байхдаа эцэг эхрүүгээ нүүрээ харуулан тоглох дуртай байдаг. Хүүхэд юу ч хийж байсан эцэг эхийн зөвшөөрлийг нүдээр хайж байдаг.

Та зөв хариултыг сонгосон байна.

Таны оюуны чадамж таны бодож байгаагаас илүү өндөр юм. Таны тархины зүүн тал маш сайн хөгжсөн. Яг тархины тэр талд логик болон дүн шинжилгээг хариуцдаг хэсэг байрладаг. Тиймээс та маш хурдан зөв хариултыг сонгож чадсан юм. Магадгүй та ажил дээрээ хамгийн эхэнд зөв шийдвэр, дүгнэлт гаргадаг байх.

Та маш сайн зөвлөгч байх боломжтой. Мөн та нийтэч, хүнтэй харилцах дуртай, чин сэтгэлээсээ бусдад хандаж, үнэнч шудрага хүн. Таны эдгээр чанарууд хэзээ ч таныг ялагдалд хүргэдэггүй харин үргэлж таныг ялалт байгуулахад тус болдог.