З.Энхболд: УИХ-ын гишүүн М.Билэгт шиг бэлэг тараах үйлдлийг нам зогсоож болно

Б.Баясгалан
08 сарын 24, 2018

УИХ-ын гишүүн М.Билэгт сонгогдсон тойрогтоо ажиллах үеэрээ иргэдэд хивс, бакал, данх зэргийг тараасан мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиалаар тараад буй юм.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Олон жил үргэлжилж байгаа энэ зөрчлийг ганцхан хууль гаргаад нам зогсоож болно. УИХ, аймаг, сум, дүүрэг, нийслэлийн хурлын гишүүдийг ямар нэг үнэ бүхий бэлгийг хэзээ ч тараасан бай сонгуульд нэр дэвшүүлэхгүй, гишүүн байгаа бол шууд эргүүлэн татдаг хуулийг батлахыг УИХ-аас шаардацгаая" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.