УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долдугаар сарын 24-нд Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт "МАНАН бүлэглэлтэй тэмцэх зорилгоор хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг сольсон. Үүнээс хойш ямар ажлууд хийсэн талаар албан бичиг ирүүлнэ үү" гэсэн утга бүхий хүсэлт хүргүүлжээ.

Дээрх газруудаас уг хүсэлтийн хариуг ирүүлжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхийдөө ижил хариу ирүүлсэн. Нийт 114 хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж байна. Шалгаж үзэхэд ЖДҮХС-ийн 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан. Өөрөөр хэлбэл, хийнэ гэж худлаа төсөл биччихээд өөр зүйл хийсэн байна. Мөрдөн байцаалтын явцад 38.2 тэрбумаас 3.2 тэрбумыг нь нөхөн төлүүлсэн, 20 ААН-ийн дансыг битүүмжилсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй алга болсон гэж байна. 

Эдгээр дунд ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой 34 ААН байснаас 11 нь УИХ-ын гишүүдтэй хамааралтай байж. 

ЖДҮХС-аас 3 хувийн хүүтэй зээл авчихаад иргэдэд өндөр хүүтэй өгч мөнгө хүүлсэн 8 үйлдэл тогтоогдсон гэсэн хариу ирүүлсэн" хэмээлээ.