Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хатуу хөл хориог тав хоногоор сунгах шийдвэр гаргажээ. 

ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан ч Засгийн газрын хуралдаанаас уг саналыг дэмжээгүй байна. Мөн
цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.

Баяр ёслолын арга хэмжээ бөөгнөрөл үүсгэж цар тахлын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.