Замын-Үүд боомтоор ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ

Б.Баясгалан
06 сарын 24, 2019

Замын-Үүд боомтоо хаяг шошгын зөрчилтэй химийн бодис нэврүүлэхийг завджээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай "Полистрол" гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.


Эх сурвалж: МХЕГ

Холбоотой сэдвүүд

замын-үүд химийн бодис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.