Нийтийн эдэлбэр газарт эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан барилга байгууламж, граж, түргэн үйлчилгээний цэг, чингэлэг, гэр хашааг хуулийн дагуу албадан буулгаж, газар чөлөөлүүлж байгаа билээ.

Энэ удаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж газар чөлөөллөө.

Хуулийн дагуу албадан буулгаж, газар чөлөөлүүлэх, гарсан зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулах ажээ.