Төрийн албаны өндөр туршлагатай, инженер хүнийг төлөөллөө болгоно гэв

Peak.mn
10 сарын 04, 2024

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Батсайхан 19 дүгээр хорооны иргэдтэй уулзаж, Улаанбаатар хот, тэр дундаа Хан-Уул дүүргийг үсрэнгүй хөгжилд хөтлөх боломж, гарц, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

Ирэх дөрвөн жилд төрөөс  30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нийслэлд хийнэ. Энэ нь Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилд хийгдсэн хөрөнгө оруулалтыг гурав нугалсантай дүйх асар их хэмжээний дүн аж. Уг бүтээн байгуулалтын томоохон хэсэг, ялангуяа нийслэлийн их тэлэлт Хан-Уул дүүрэгт өрнөнө. Тэгвэл үүнтэй холбоотойгоор төрийн албан өндөр туршлагатай, мэргэжлийн хүн Хан-Уулчуудыг төлөөлөх ёстойг иргэд хэллээ. 

Г.Батсайхан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, ИТХ-ын дарга гэсэн хариуцлагатай ачааг сүүлийн 8 жил үүрч ирсэн өндөр туршлагатай. Мөн Герман улсад барилга, хот төлөвлөлтийн инженер мэргэжил эзэмшсэн чадварлаг боловсон хүчин юм.

Холбоотой сэдвүүд

г.батсайхан нитх хан-уул

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.