Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоод буй. Зөвхөн зайлшгүй шалтгаантай иргэдийг PCR шинжилгээнд нь үндэслэн орон нутаг руу зорчуулна.

Орон нутаг руу зорчиход хориглохгүй зайлшгүй шалтгаан:

  • хүнс, 
  • шатахуун, 
  • малын өвс, 
  • тэжээл тээвэр, 
  • уул уурхай, 
  • газар тариалан, 
  • буяны ажил, 
  • эрүүл мэнд/

Дээрх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгүүдийн байршил:

- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”,

- “Буянт-Ухаа” спортын ордон,

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,

Дээрх шалтгаануудаар орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.