peak.mn
10 сарын 25, 2018
Японы батлан хамгаалах яамны цэргийн техник худалдан авалтыг хариуцдаг хэлтэс кибер халдлагад өртсөн тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
Халдлагыг зохион байгуулагч нь цэргийн техник, хэрэгслийн захиалгын төлөө өрсөлдөж буй бизнес эрхлэгчдэд зориулагдсан цахим сонгон шалгаруулалтын систем рүү вирус нэвтрүүлжээ. Тус систем нь Японы батлан хамгаалах яам болон зэвсэгт хүчний ашигладаг дотоод мэдээллийн сүлжээтэй холбогдсон байдаг аж. Үүний улмаас кибер халдлага үйлдэгч нь хаалттай мэдээлэлд хүрч болзошгүй байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.