Г.Сайнзаяа
12 сарын 23, 2017
Япон руу аялж байгаа хүмүүс одоо ухаалаг гар утсаа ашиглан төлбөр төлөх боломжтой боллоо. Зүүн Японы төмөр замын буудалтай ойролцоох үйлчилгээний төвүүд эхний байдлаар энэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
Үйлчилгээний төвийг эрхлэгч Atre компани AliPay, WeChatPay гэх мэт төлбөрийн системийг ашиглах зөвшөөрөл өгсөн байна. Үйлчлүүлэгч аппликейшнээ ашиглан QR кодыг уншуулахад л хангалттай аж. QR кодоор төлбөр төлөх ийм үйлчилгээ Хятад улсад маш түгээмэл. Монголд ч гэсэн Хаан банк, Худалдаа хөгжлийн банкаас эхлээд кодоор төлбөр төлдөг болсон.
Atre энэхүү үйлчилгээг ирэх оны зургадугаар сар гэхэд 1500 дэлгүүртээ нэвтрүүлэх гэнэ. Үүний учир нь 2020 онд Токио хотод болох Зуны олимп, паралимпын наадамд бэлдэх юм. Тэр үеэр Хятадаас Японд аялах хүмүүсийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.