ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой утсаар ярьж, Япон болон Ираны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгдсэн байна.


Талууд мөн Хятад улсад хүний эрх зөрчигдөж байгаа явдал болон Хятадын “Huawei” компанийг АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцжээ. 



“Эдийн засгийн хориг арга хэмжээгээрээ айлган сүрдүүлэхийг оролдож буй АНУ-тай Иран худалдаа хийх бодолгүй байна” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарим өмнө нь мэдэгдсэн юм. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хадгалан авч үлдэхийн тулд Европын Холбоо болон Япон улс ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйд харамжсаж буйгаа тэрбээр мөн илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг