МОСКВА/РИА Новости/. Толгой таллаж өвддөг мигрень өвчинтэй хүмүүст кофеин агуулсан шингэн ямар нөлөөтэй байдгийг Харвардын их сургуулийн эмч нар судалжээ. Судалгааны дүнг “American Journal of Medicine” сэтгүүлд нийтэлсэн байна.

Мигрень өвчнөөр шаналж буй хүмүүст зарим шингэн зүйл хүндрэл үүсгэдэг байж магадгүй байдаг тухай Харвардын их сургуулийн эмч Элизабет Мостофски цохон тэмдэглэжээ. 

Тэрбээр судалгааны багийхантай хамтран хагас сарын хугацаанд 100 хүнийг оролцуулсан судалгаа явуулж, өвдөлт хэр давтамжтай мэдрэгддэг, юу идэж уудаг талаараа ярихыг оролцогчдоос хүссэн байна. 

Оролцогчдын хийсэн тэмдэглэлд судлаачид дүн шинжилгээ хийж, кофеин агуулсан шингэн зүйл мигрень өвчтэй хүмүүс үнэхээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэсэн хэдий ч кофеин агуулсан шингэн зүйлийг харьцангуй их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нөлөө үзүүлдэг болохыг анзаарсан байна. 

“Өдөрт 1-2 аяга кофе юмуу кофеин агуулсан шингэн зүйл уух нь мигрень өвчнөөр шаналж буй хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлдөггүй болохыг бидний хийсэн ажиглалтын дүн харууллаа” хэмээн тэрбээр ярьжээ. 

Харин өдөрт 3 аяга кофе уусан хүний толгойн өвдөлт нэмэгдэх магадлал 30-40 орчим хувиар нэмэгдэж байсан бол 5 аяга кофе уусан хүний толгойн өвдөлт 3 дахин илүү байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг