Вьетнамын автомашин үйлдвэрлэгч VinFast нэг цэнэглэлтээр 300 км явдаг цахилгаан автомашин үйлдвэрлэж эхнээсээ хэрэглэгчдийн гар дээр очиж эхэллээ.

Үнийн хувьд 30,200 ам.долларын үнэтэй SUV загварын цахилгаан автомашин байна. Нийт 25,000 автомашины захиалга хүлээн авснаас ирэх нэгдүгээр сард 2,000 автомашиныг эздэд нь хүлээлгэн өгнө.

VinFast нь Вьетнамын томоохон групп компани болох VinGroup-ын охин компани бөгөөд Хайфонг хотод жилд 250,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2019 онд ашиглалтад оруулсан. Энэ оны эхний 11 сард 33,000 бензин хөдөлгүүрт автомашин үйлвэрлэж борлуулжээ.