Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 13-ны өдөр дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэргүүдээ эргэсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд энэ үеэрээ Өмнөд Суданд алба хааж, өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй нэгэн алба хаагчийг ААВТАЙ НЬ УУЛЗУУЛЖЭЭ.

Аав, хүү хоёрыг уулзуулж буй баярт мөчийг уншигч танд хүргэж байна.