Э.Мөнхтуяа
03 сарын 24, 2019
Массачусетсийн Вествудын 9 настай хүү “New England Patriots”-ийн хамгаалагч Том Брэдигийн гайхалтай дүр төрхийг 999 рубик шооны тусламжтай бүтээсэн нь олныг алмайруулжээ.
Тэр 2019 оны STEM төсөлд, Максим Лин зөвхөн рубик шоо ашиглан хайртай тамирчныхаа дүр төрхийг бүтээхээр шийджээ. Уг бүтээлд 41 настай тамирчны толгой мөр хэсгийг харуулснаас гадна багийн дүрэмт хувцастай нь дүрсэлсэн байна. Дөрөвдүгээр ангийн сурагчийн урлагийн төсөлд зориулан хийсэн уг бүтээлийг хийхэд дөрвөн сар шаардагджээ. Гэсэн ч төлөвлөлтийн хэсэг нь гүйцэтгэлээсээ илүү хугацаа шаардсан гэнэ.
Энэ мозайк нь 2.1 метр өндөртэй, 1.5 метр өргөн хүрээтэй ба уг бүтээлийн жин нь 113 кг ажээ. Өнгөрсөн баасан гарагт Шихан бага сургуулийн сурагч хэрхэн уг бүтээлийг гүйцэтгэсэн талаар үйл явцыг харуулсан бичлэгийг Youtube –д оруулжээ.
Сэтгүүлч нарт Лин өөрийн бүтээсэн мозайкыг зарахыг хүсч байгаа олсон орлогыг сургуульдаа хандивлана гэжээ. Үүнээс өмнө Том Брэдлийг гарын үсгээ зураасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: https://nextshark.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.