Хятадын Фужян мужийн Шиамен хотын өсвөр насны хүү рубик шооны гайхамшгийг үзүүлэн нэг өдөр Гиннесийн номын хоёр амжилтыг эвджээ.

Эхний ээлжид 13 настай Жианэю Куэ хоёр гар, хөлийг оролцуулан нэгэн зэрэг гурван шоог эвлүүлэхээр шийдсэн байна. Тэрбээр 1 минут 36.39 секундын дотор амжилттай гүйцэтгэн шинэ амжилтыг тогтоон, Гиннесийн номонд бичигджээ.


Энэ нь Күэгийн гайхалтай авьяасаа харуулсан анхны үзүүлбэр биш юм. Өнгөрсөн жил өсвөр насны хүүхдийн авьяасыг харуулсан шоу болох "Австралийн Little Big Shots" тэмцээний үеэр тэрээр өөрийн авьяасаа харуулсан байна.


Мөн тэрээр доошоо зүүгдэн шоо эвлүүлсэн ба “Рубик шоог уруу харан хамгийн хурдан эвлүүлэх” төрөлд амжилт үзүүлэн, өмнөх рекордыг 1.6 секундээр богино хугацаанд хийн дэлхийн дээд амжилтыг  15.84 секундаар эвджээ. 


Хүү  6 настайгаасаа хичээллэж эхэлсэн гэнэ. Үүнээс өмнө Гиннесийн амжилтыг хоёр ч удаа тогтоосон тэрбээр хэрвээ хүн хүсвэл юунд ч хүрэх боломжтой гэжээ.



Эх сурвалж: https://nextshark.com