Рубик шоо эвлүүлэх олон улсын тэмцээнд Австралийн 22 настай залуу Феликс Земдегс шинэ дээд амжилт тогтоожээ. Тэрбээр шоог 4,22 секундад эвлүүлснээр, Америкийн оролцогч Патрик Понсаны амжилтыг эвдэж чадсан байна. Патрик Понсан өмнө нь 4,69 секундээр шинэ дээд амжилт тогтоож байжээ.

Рубик шоо эвлүүлэх Cube For Cambodia олон улсын тэмцээн Австралийн Мельбурн хотод болсон байна. Ф. Земдегс Рубик шоо эвлүүлэх тэмцээнд өмнө нь хэд хэдэн удаа түрүүлж байжээ. 2016 онд тэрбээр сорилыг 4,73 секундэд гүйцэтгэж шинэ дээд амжилт тогтоож байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг